logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хөгжиж буй орнууд нэмэлт $2.5 их наядын өрийн “шок”-той нүүр тулж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 08 09:30
    223
    2026 он гэхэд хөгжиж буй орнуудын гадаад өрийн хэмжээ 4.3 их наяд ам.доллар болохоор байна

    Ирэх таван жилийн хугацаанд гадаад өрийн үйлчилгээний зардлаа төлөхийн тулд хөгжиж буй орнуудад нэмэлт 2.5 их наяд ам.доллар шаардагдана гэж “Finance for Development Lab” тооцооллоо. Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа энэ үед хөгжиж буй орнууд зээлээ дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгаа юм.

    “Bill & Melinda Gates” сангийн хөрөнгө оруулалттай тус байгууллага ОХУ, БНХАУ-ыг оруулалгүйгээр дэлхийн 113 оронд судалгаа хийсэн аж. Тэдний тооцоолсноор бодлогын хүү 2019 оноос хойш 400 суурь нэгжээр өсөж, валютууд ам.долларын эсрэг дунджаар 10 хувиар суларсан байна.

    Одоогийн нөхцөл байдлыг харвал өрийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж байгааг шинжээчид онцолжээ. Тухайлбал: 2024, 2025 онд өрийн үйлчилгээний зардал дээд цэгтээ хүрнэ гэж үзэж байгаа аж.

    Ингэснээр 2026 он гэхэд хөгжиж буй орнуудын гадаад өрийн хэмжээ 4.3 их наяд ам.доллар хүрэхээр байна. Харин 2021 онд гадаад өрийн хэмжээ 2.9 их наяд ам.доллар байжээ.

    Энэхүү нөхцөл байдал биеллээ олбол өрийн үйлчилгээний эрсдэлийн шугамыг давсан орны тоо 22-оос нэмэгдэж 35 болохоор байна гэж үзэж байна.

     

    Cэтгэгдэл бичих