Зургийг: Moe Zoyari/Bloomberg
Туркчүүд гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглохыг дэмжиж байгааг “Metropol"-ийн судалгаа харууллаа.
Турк улсын иргэдийн 79 хувь нь гадаадуудад орон сууц худалдахыг хориглох хэрэгтэй гэж үзэж байгааг судалгаа харуулжээ. Тухайлбал: эрх баригч "AK" намд 2018 онд санал өгсөн иргэдийн 77 хувь нь энэхүү саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Дэлхийн хамгийн идэвхтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлүүдэд гадаадын иргэдийн эрэлтийн улмаас орон сууцны үнэ эрчимтэй өссөөр байгаа аж. Ингэснээр Канад улс өнгөрсөн онд гадаадын иргэдийг хоёр жилийн хугацаанд орон сууц худалдан авахыг хориглосон юм. Мөн Португал улс олон нийтийн шахалтын нөлөөгөөр адил төстэй арга хэмжээ авч магадгүй байна.
Мөн Шинэ Зеланд улс 2017 онд гадаадын иргэдийг хуучин орон сууц худалдан авахыг хориглосон байдаг. Хэдий тийм боловч Хонгконг болон Австрали үүнтэй адил арга хэмжээг хэрэгжүүлсэн ч орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулж чадаагүй юм.
Турк улсад Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг сар гаруйн л хугацаа үлдээд буй энэ үед гадаадын иргэдийг орон сууц худалдан авахыг хориглох асуудал улс төрчдийн анхаарлыг татаж магадгүй байгаа аж.
Өнгөрсөн онд гадаадын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт 6.3 тэрбум ам.доллар хүрч, Туркийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 78 хувийг бүрдүүлжээ.