logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Rio Tinto” групп “Diavik Diamond Mine” очир эрдэнийн уурхайг өргөжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 27 11:00
    378

    Зургийг: Ben Nelms/Bloomberg

    “Diavik Diamond Mine” нь Канадын очир эрдэнийн хамгийн том уурхайд тооцогддог

    “Rio Tinto” Канадын баруун хойд хэсэгт орших “Diavik Diamond Mine” очир эрдэнийн уурхайг тэлэх 40 сая ам.долларын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр уурхайн олборлолтын үйл ажиллагааг 2026 он хүртэл сунгах боломжтой болох юм.

    Төслийн эхний шатанд газар доогуурх олборлолтын цар хүрээг тэлж, нэмэлтээр 1.4 сая карат очир эрдэнэ олборлох боломжтой болно гэж тооцоолжээ.

    2021 онд “Rio Tinto” компани дээрх уурхайн 40 хувийг “Dominic Diamond Mine” компаниас худалдан авч, цорын ганц эзэмшигч нь болсон байна.

    “Rio Tinto” 2003 оноос хойш тус очир эрдэнийн уурхайд олборлолт явуулж байгаа аж. Жил бүр 6-7 сая карат очир эрдэнэ олборлодог “Diavik Diamond Mine” нь Канадын очир эрдэнийн хамгийн том уурхайд тооцогддог. 2003 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш дээрх уурхайгаас 100 сая карат очир эрдэнэ олборлоод байгаа аж.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих