logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    SXCoal: V/17-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 584 автомашин гарсан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 19 09:00
    316

    Зургийг: С.Батсайхан

    Монголын коксжих нүүрс тонн нь 1180-1200 юаниар арилжаалагдаж байна

    Тавдугаар сарын 17-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монголын нүүрс тээврийн 584 автомашин гарсныг “SXCoal” мэдээллээ. 2023 оны хоёрдугаар сард тус боомтоор нэвтэрч буй автомашины тоо 1000-аас дээш гарч байсан юм.

    Долоо хоногийн дунджаар БНХАУ-ын коксжих нүүрсний үйлдвэрүүдийн нөөц 14.3 хувиар буурч, 940 мянган тонн болсон байна. Энэ нь сүүлийн найм хоногт анх удаа буурсан үзүүлэлт болж байгаа юм. Нөөц ийнхүү буурч байгаагаас коксжих нүүрсний үнийн уналт тогтворжиж магадгүй гэсэн эерэг хүлээлт үүсээд байгааг “SXCoal” мэдээллээ.

    Тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монголын коксжих нүүрс тонн нь 1180-1200 юаниар арилжаалагдаж байсан аж.

    Бээжин хотноо болох БНХАУ-Төв Азийн чуулга уулзалттай холбогдуулан Яньань хотын зарим уурхайнууд олборлолтоо түр зогсоогоод байгаа аж. Хэдий тийм боловч БНХАУ-ын бусад бүс нутагт коксжих нүүрсний гарц тогтвортой байна.

    Cэтгэгдэл бичих