logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Apple” 2025 оноос батарейнууддаа дахин боловсруулсан кобальт ашиглана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 14 14:00
    146

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    2030 он гэхэд “Apple” компани нүүрстөрөгчийн ялгарлаа тэнцвэржүүлэх зорилт тавиад байна

    “Apple” компани 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаа тэнцвэржүүлэх зорилтын хүрээнд цэнэг хураагуурууддаа зөвхөн дахин боловсруулан кобальт ашиглахаа мэдээллээ.

    Мөн төхөөрөмжүүдэд ашигладаг соронзыг дахин боловсруулсан газрын ховор элементээс гарган авахыг зорьж байгаа аж. Түүнчлэн гар утас, төхөөрөмжийн эх хавтанг үйлдвэрлэхэд дахин боловсруулсан хөнгөн цагаан утас, алт ашиглана гэж тус компани мэдэгдлээ.

    2030 он гэхэд “Apple” нийлүүлэлтийн сүлжээгээр зогсохгүй бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэхийг зорьж байгаа аж. “Apple” компани агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламжийг бууруулах сангийн санхүүжилтийг хоёр дахин нэмэхээ мэдэгдээд байна.

    Сүүлийн жилүүдэд нэр бүхий технологийн компаниуд Конго улс дахь кобальтын уурхайнууд насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж буй хэрэгт давхар буруутгагдан, шүүмжлэл хүлээх болсон аж.

    2022 онд бүтээгдэхүүнүүдэд ашиглагдсан нийт кобальтын 25 хувийг дахин боловсруулсан материалаас үүсэлтэйг "Apple" мэдээллээ. Энэ нь өмнөх оноос 13 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Одоогоор тус компани хөнгөн цагааны хэрэглээнийхээ 60 хувийг, газрын ховор элементийн хэрэглээнийхээ 75 хувийг дахин боловсруулсан түүхий эдээр хангаж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих