logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Google”-ийн цомхотголд "Area-120" багийн ажилтнууд хамгийн ихээр өртөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 23 14:00
    248
    “Google” өнгөрсөн 7 хоногт нийт ажиллах хүчнийхээ 6 хувийг цомхотгожээ

    “Google”-ийн стартап төслүүдийг хариуцдаг "Area-120" багийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн цомхотголд хамгийн ихээр өртсөнийг тус компани мэдээллээ. 

    Тус багийн хариуцан ажиллаж байсан гурван төсөл энэ оны эцсээр “Google”-ийн нэгж хэсэг болно. Харин тэрхүү гурван төслөөс өөр төсөл дээр ажиллаж байсан бусад бүх ажилтнуудыг цомхотгосон гэж эх сурвалж мэдээлжээ.

    “Google” өнгөрсөн долоо хоногт ажиллах хүчнийхээ зургаан хувийг буюу 12 мянган ажлын байрыг цомхотгосон байна.

    "Area-120"-ийн хамгийн амжилттай хэрэгжүүлсэн төсөл бол 2020 онд нээлтээ хийсэн “GameSnacks” цахим тоглоомын платформ юм.

    Cэтгэгдэл бичих