logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АТГ: 2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас ₮5.02 их наядын хохирол учирсан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 22 09:40
    399
    2022 онд Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаагаар 2.37 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

    2022 онд Авлигатай тэмцэх газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 692 гомдлыг хянан шалгаснаас 662 гомдлыг буюу  95.6 хувийг нь шийдвэрлэсэн байна.

    Хянан шалгасан гомдол, мэдээлэлд дурдагдсан 135 албан тушаалтанд холбогдох зөрчил тогтоогдож, үүнээс 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.

    Шалган шийдвэрлэсэн гомдол, мэдээллийг агуулгын хувьд харвал хууль бус томилгоо хийсэн зөрчил 27 хувийг,  хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгосон 23 хувийг эзэлснээр тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал: өнгөрсөн онтой харьцуулбал хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон зөрчил 3.0 хувиар өссөнийг тайланд онцолжээ.

    Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газраар шалгагдсан гэмт хэргийн улмаас 5.02 их наяд гаруй төгрөгийн хохирол учирсан гэж тооцоолсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.37 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

    2022 онд өмнөх онтой харьцуулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол тав дахин, нөхөн төлүүлэлт 24.7 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 4.3 дахин өссөн байна.

    Өнгөрсөн онд 518 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан бол хахуулийн 18.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хураан авсныг Авлигатай тэмцэх газар тайлагналаа.

    Cэтгэгдэл бичих