logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Украин ОУВС-ийн $15.6 тэрбумын зээлийн хөтөлбөрт хамрагдахад нэг алхам ойртов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 22 09:20
    363

    Зургийг: Al Drago/Bloomberg

    ОУВС Украинд зээл олгох саналыг дэмжлээ

    Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг Украинд 15.6 тэрбум ам.долларын зээл олгох саналыг дэмжлээ. Ингэснээр Олон Улсын Валютын Сан 77 жилийн түүхэндээ анх удаа дайн болж буй улсад зээл олгохоор болж байна.

    Олон Улсын Валютын Сан болон Украины Засгийн газар ажлын хэсгийн түвшинд зээлийн хөтөлбөрт хамрагдах тухай гэрээ байгуулжээ. Ирэх долоо хоногуудад Олон Улсын Валютын Сангийн Удирдах зөвлөлөөс энэхүү хэлцлийг эцэслэхээр байна.

    Хоёр шаттай явагдах хөтөлбөр нь 12-18 сарын хугацаанд үргэлжилнэ. Эхний шатанд Украин төсөв, үнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх аж.

    2022 онд дайны улмаас Украины эдийн засаг 20 хувиар агшжээ. Харин энэ онд гурван хувиар агших, эсвэл нэг хувиар тэлж магадгүй гэж Олон Улсын Валютын Сан тооцоолж байна.

    Хөтөлбөрийн хоёр дахь шатанд Украины сэргээн босголт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд Украин инфляцыг тогтворжуулах, валютын ханшид уян хатан хандах зэрэг дайнаас өмнөх эдийн засгийн бодлогод шилжинэ.

    Украины Сангийн яам энэ онд 38 тэрбум ам.долларын зээл, тусламж авах зорилт тавиад байгаа аж. Тухайлбал: АНУ болон Европын Холбооноос 28 тэрбум ам.доллартой тэнцэх зээл, буцалтгүй тусламж авахаар төлөвлөжээ.

    Дайны улмаас Украин улс сар бүр гурван тэрбум ам.долларын төсвийн алдагдал хүлээж байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих