logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Аяллын эрэлт өссөнөөр “Airbnb”-ийн борлуулалтын төлөв хүлээлтийг давав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 15 11:30
    298

    Зургийг: Lionel Bonaventure/Bloomberg

    2022 оны IV улиралд “Airbnb”-ийн борлуулалт 24 хувиар өсөж, 1.9 тэрбум ам.доллар болжээ

    “Airbnb” компани энэ оны эхний улиралд борлуулалт нь 1.7 тэрбум ам.доллароос 1.8 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцооллоо. Шинжээчид борлуулалт нь 1.6 тэрбум ам.доллар орчим байна гэж үзэж байсан юм. Тус компани платформ дээр орон сууц хоногоор түрээслэх IV улирлын адил 20 хувийн өсөлттэй байх төлөвтэй гэж мэдээллээ.

    2022 онд “коронавирус”-ийн “Omicron” хувилбар тархаж, Украины дайн эхэлсэн зэрэг нь “Airbnb”-ийн борлуулалтад сөргөөр нөлөөлжээ. Хэдий тийм боловч тус компани өнгөрсөн онд 1.9 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа тайлагнаад байна.

    Түүнчлэн IV улиралд “Airbnb”-ийн борлуулалт 24 хувиар өсөж, 1.9 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо. Цар тахлын дараа хүмүүсийн ажил, амьдралын хэв маягт эрс өөрчлөлт орсон нь “Airbnb”-ийн бизнест эергээр нөлөөлж байгаа аж. Тухайлбал: 2022 оны II улирал тус компанийн хувьд хамгийн ашигтай ажилласан санхүүгийн улирал болжээ.

    Хэдийгээр дэлхийн эдийн засаг удааширч, нислэгийн үнэ өсөж байгаа ч хэрэглэгчдийн аялах хүсэл эрмэлзэл буурахгүй байгааг “Airbnb” онцолж байна.

    Cэтгэгдэл бичих