logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Зэс олборлогчид нэгдэн, нийлэх хэлцлээ эрчимжүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 25 18:03
    2328
    Дэлхийн эрчим хүчний шилжилт зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй энэ үед зэс олборлогчид нэгдэн, нийлэх хэлцлээ эрчимжүүлж байна. Хэдий тийм боловч уул уурхайн жижиг компаниуд томоохон группүүдийн саналыг хүлээн авахгүй байгаа аж.

    Тухайлбал: “Turquoise Hill Resources” компани өнгөрсөн долоо хоногт “Rio Tinto”-ийн 2.7 тэрбум ам.долларын худалдан авах саналд татгалзсан юм. Үүнээс өмнө Австралийн зэс олборлогч “OZ Minerals” компани “BHP”-ийн 5.6 тэрбум ам.долларын саналд татгалзсан хариу өгчээ.

    2040 он гэхэд зэсийн эрэлт 53 хувиар өсөж, 39 сая метр тонн хүрнэ гэж “BNEF” тооцоолсон байна. Харин нийлүүлэлт 16 хувиар өсөж, 25 сая метр тонн хүрэхээр байгаа аж. Энэ нь шинэ уурхайн хөгжүүлэлтийг эхлүүлэхэд хүндрэлтэй байгаатай холбоотой юм байна.

    Энэ сард зэсийн үнэ 2015 оноос хойших хамгийн өндөр дүнгээр унахаар байгаа ажээ. Хэдий тийм боловч 2022 оны эцэс гэхэд зэсийн ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч өснө гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолсон байна.

    Cэтгэгдэл бичих