logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ өрх бүрийг цахилгаанаар хангахуйц нар, салхины эрчим хүч үйлдвэрлэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 15 11:00
    543

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Өнгөрсөн онд БНХАУ-ын нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл 21 хувиар өсжээ

    БНХАУ дийлэнх айл, өрхөө цахилгаанаар хангахад хангалттай хэмжээний салхи болон нарны эрчим хүч үйлдвэрлэж байгааг тус улсын Үндэсний эрчим хүчний удирдлагын газар мэдээллээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл 21 хувиар өсөж, 1190 тераватт цаг эрчим хүч нийлүүлжээ. Харин айл, өрхийн эрчим хүчний хэрэглээ 14 хувиар өсөж, 1340 тераватт цагтай тэнцсэн байна.

    Цар тахлын хөл хорионы улмаас айл, өрхүүдийн цахилгааны хэрэглээ эрс өссөнийг харгалзан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл БНХАУ-ын өрхүүдийн хэрэглээг бүрэн хангах түвшинд хүрснийг албаныхан онцоллоо.

    Олон улсын эрчим хүчний агентлагийн 2020 оны судалгааг харвал БНХАУ-ын цахилгааны эрэлтийн ердөө 17 хувийг айл, өрхийн хэрэглээ бүрдүүлж байжээ. Энэ утгаараа бүх өрхийн цахилгааны хэрэглээг цэвэр эрчим хүчээр хангасан ч БНХАУ эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд шатах түлшээр эрчим хүч үйлдвэрлэхээс өөр аргагүй байгаа аж.

    БНХАУ-ын үйлдвэрүүд эрчим хүчний нийт хэрэглээний 60 хувийг дангаараа эзэлдэг. Энэ онд цар тахлын хөл хориог цуцалснаар тус улсын эдийн засаг идэвхжиж, үйлдвэрлэл нэмэгдэхээр байгаа юм. Ингэснээр шатах түлшний хэрэглээ улам өсөх төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих