logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Эх газрын Хятад хилээ нээснээр Хонгконгт орон сууцны борлуулалт дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 11 13:30
    164
    Хонгконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ

    Эх газрын Хятад хилээ нээснээр Хонгконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ. Нэгдүгээр сарын наймнаас хойш томоохон орон сууцны 35 төсөл дээр худалдан авалт сүүлийн найман сарын дээд цэгт хүрснийг “Midland Realty” зуучлагч компани мэдээлсэн байна.

    Үүнтэй харьцуулахад өнгөрсөн онд Хонгконгт шинэ болон хуучин орон сууцны борлуулалт эрс буурч, 1996 оноос хойших доод түвшинд хүрээд байсан юм.

    Хонгконгийн засаг захиргаа болон Бээжин гурван жилийн дараа Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулснаар нэгдүгээр сарын найманд хилээ бүрэн нээсэн юм.

    “Midland Realty”-ийн Гүйцэтгэх захирал "Эх газрын Хятад хилээ нээж Хонгконгийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэнээр орон сууцны үнэ өсөх төлөвтэй байгаа"-г онцолж байна. Тухайлбал: нэгдүгээр сард орон сууцны худалдан авалт сүүлийн долоон сарын дээд цэгт хүрнэ гэж тооцоолжээ.

    Мөн “Morgan Stanley”-ийн шинжээчид Хонгконгт орон сууцны үнэ энэ онд таван хувиар өснө гэж үзэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих