АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ таван хувь давуулан өсгөх шаардлагатай байж магадгүй гэж “JPMorgan Chase”-ийн Гүйцэтгэх захирал Жейми Даймон мэдэгдлээ. Хэдий тийм боловч өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын үр дагавар бүрэн тодорхойлох хүртэл бодлогын хүүг өсгөхөө харзнах хэрэгтэйг онцолжээ.
Тэрбээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг зургаан хувьд хүргэх шаардлага үүсэх магадлал 50 хувьтай гэж тооцоолсон байна.
Дөрвөн хурал дараалан бодлогын хүүг 0.75 нэгж хувиар өсгөөд байсан Холбооны Нөөцийн банк өнгөрсөн сард бодлогын хүүг өсгөх хурдаа сааруулаад байна. Цаашид бодлогын хүүг 4.25 хувиас 4.5 хувьд хүргэх зорилттой байгаа аж.
“Эдийн засгийн нөхцөл байдлыг харвал хэрэглэгчдийн эрэлт тогтвортой байгаа ч эрсдэл өндөр хэвээр байгаа” гэж "JPMorgan Chase”-ийн Гүйцэтгэх захирал Жейми Даймон онцолж байна.