
Зургийг: Atul Loke/Bloomberg
"Бүс ба Зам" санаачилгад нэгдсэн улс орнуудад олгосон БНХАУ-ын хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 оноос хойших дээд түвшинд хүрснийг Фуданийн их сургууль мэдээллээ. 2022 онд энэхүү санаачилгад нэгдсэн 147 улсад нийт 32.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь өмнөх оноос 63 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Үүнээс гадна БНХАУ-ын “CATL” болон Германы “Mercedes-Benz” компани Унгарт цэнэг хураагуурын үйлдвэр байгуулахаар долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байна. Энэ нь “Бүс ба Зам" санаачилгад нэгдсэн улсуудад хэрэгжүүлсэн 2013 оноос хойших хамгийн том төсөлд тооцогдож байгаа юм.
БНХАУ технологийн салбараас гадна эрчим хүчний салбарт хамгийн их хэмжээний хөрөнгө оруулсан байна. Тухайлбал: 2022 онд тус улс газрын тос, байгалийн хий, ногоон эрчим хүчний төслүүдэд есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
Түүнчлэн БНХАУ-ын компаниуд эрчим хүчний салбарт 15 тэрбум ам.доллар, дэд бүтцийн төслүүдэд 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна.