
Зургийг: Stefano Ukmar / Bloomberg
2022 онд Нью-Йоркийн Бруклин дүүрэгт 10 сая ам.доллароос дээш үнэтэй тансаг зэрэглэлийн амины орон сууцны борлуулалт дээд түвшинд хүрлээ.
Өнгөрсөн онд 10 сая ам.доллароос дээш үнэтэй 13 орон сууц тус дүүрэгт борлуулагдсан байна. 2021 онд дээрхтэй дүйцэхүйц үнэтэй ердөө гуравхан орон сууц л борлуулагдаж байжээ.
АНУ-д 10 сая ам.доллароос дээш үнэтэй орон сууцны зах зээл эрчимтэй өсөж байгаа аж. Өнгөрсөн онд Бруклинд зарагдсан хамгийн үнэтэй орон сууц 18.3 сая ам.долларын үнэтэй байсан юм.
Бруклин дүүргээс гадна Остин, Техас, Флоридад өнгөрсөн онд 10 сая ам.доллароос үнэтэй орон сууцны борлуулалт өсжээ. Бруклинд борлуулагдсан тансаг зэрэглэлийн орон сууцуудын дийлэнх нь хотын төвөөс зайтай байрлаж байгааг шинжээчид онцолж байна. Энэ нь чинээлэг эрхмүүд олны хөл хөдөлгөөнөөс хол амьдрахыг эрхэмлэж байгааг харуулж байгаа юм.