logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Япон улс газрын ховор элементийн төслүүдэд дэмжлэг үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 25 09:35
    956

    Зургийг: Nozomu Ogawa/asia.nikkei.com

    Япон улс гол түүхий эдийн нийлүүлэлтийн чиглэлд БНХАУ-аас хамаарлаа бууруулахаар төлөвлөж байна

    Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам дотоодын компаниудын газрын ховор элементийг олборлох, боловсруулах төслүүдийн анхны зардлын тал хувьд дэмжлэг үзүүлэхээр болсныг “Nikkei Asia” мэдээллээ.

    Үүнд лити, марганц, никель, кобальт, бал чулуу болон бусад газрын ховор элементүүд багтжээ. Энэхүү санаачилга нь цахилгаан автомашины хөдөлгүүр, цэнэг хураагуурт ашигладаг түүхий эдийн нийлүүлэлтийг бататгах зорилттой холбоотой аж.

    Японы хувьд бусад улсын адил гол түүхий эдийн нийлүүлэлтийн чиглэлд БНХАУ-аас хамаарлаа бууруулахаар төлөвлөж байгаа юм.

    Төрөөс дэмжлэг авах уурхайнуудын чанар, ашгийн бололцоог геологийн судалгаагаар дамжуулан тодорхойлохыг "Nikkei" мэдээллээ. Уурхайн хөгжүүлэлт болон боловсруулах үйлдвэр байгуулах төслүүд аль аль нь дээрх хөтөлбөрт  хамрагдах боломжтой аж.

    Одоогоор дэлхийн ховор элементийн боловсруулах үйлдвэрлэлийг тал хувийг БНХАУ эзэлдэг. Тэр дундаа лити болон кобальтын боловсруулах үйлдвэрлэлийн 60-70 хувийг, цэнэг хураагуурын катодын боловсруулах үйлдвэрлэлийн 70 хувь нь БНХАУ-д төвлөрч байгааг Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаа харуулж байна.

    Япон улсын Засгийн газраас дэмжлэг авах компаниудыг хамгийн багадаа таван жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахыг шаардахыг "Nikkei" мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих