
Зургийг: Nathan Laine/Bloomberg
ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны экспортын дүн үйлдвэрлэлийн гарц нь буураагүйг харуулж байна.
“Bloomberg”-ийн дата мэдээллээр ОХУ-ын боомтуудаар тээвэрлэх газрын тосны экспорт өдөрт дунджаар 3.4 сая баррель байсан аж. Энэ нь БНХАУ, БНЭУ, Турк улсын эрэлт өндөр байгаатай холбоотой юм байна.
Далайгаар тээвэрлэсэн газрын тосны экспортын дүнгээс харвал Москва үйлдвэрлэлийн гарцаа өмнө нь мэдээлсний дагуу 700 мянган баррелиар бууруулсан нь харагдахгүй байгаа юм. Тодруулбал: хамгийн сүүлийн статистик газрын тосны экспорт энэ оны эхэн үеэс бараг өөрчлөгдөөгүй байна.
Хэрвээ ОХУ гуравдугаар сард төлөвлөсөн хэмжээгээрээ үйлдвэрлэлийн гарцаа бууруулсан бол экспортын үзүүлэлт буурсан байх ёстойг шинжээчид онцоллоо. ОХУ-ын үйлдвэрлэлийн гарц буурсны дараа ашиглах боломжтой газрын тос хадгалалтын хүчин чадал харьцангуй хязгаарлагдмал. Энэ утгаараа нөөцөд байгаа газрын тосны нийлүүлэлт экспортын үзүүлэлтэд дорвитой нөлөөлөх боломжгүй гэж үзэж байгаа аж.
2022 оны эцсээр Герман ОХУ-аас газрын тос экспортлохоо зогсоосон бол Польш улс энэ оны хоёрдугаар сараас нийлүүлэлтээ зогсоосон юм.