logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Bloomberg Economics: 2023 он сүүлийн 30 жил тохиогоогүй хүндхэн жил болно
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 07 09:40
    454
    2023 онд дэлхийн эдийн засаг 2.4 хувиар өсөх төлөвтэй гэж эдийн засагчид тооцоолжээ

    Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний “шок” үргэлжилж байгаагаас дэлхийн эдийн засаг ирэх онд сүүлийн 30 жилд байгаагүй хүнд нөхцөлтэй нүүр тулна гэж “Bloomberg Economics” үзэж байна.

    2023 онд дэлхийн эдийн засаг ердөө 2.4 хувиар өсөх төлөвтэй гэж Эдийн засагч Скотт Жонсон тооцоолжээ. Энэ нь 2009 оны санхүүгийн хямрал, 2020 оны цар тахлын үеийг эс тооцвол 1993 оноос хойших хамгийн тааруу өсөлт болох юм.

    Хэдий тийм боловч улс орнуудын нөхцөл байдал харьцангуй өөр байна. Тухайлбал: Евро бүсийн эдийн засаг ирэх оныг уналттайгаар эхлэх бол АНУ-ын эдийн засаг энэ оныг агшилтын бүсэд үдэх төлөвтэй гэж үзжээ. Харин БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо таамаглаж байснаас хурдацтайгаар эцэслэж, эдийн засгийн өсөлт нь таван хувь давахаар байна.

    Түүнчлэн Төв банкнууд бүтэн жилийн инфляцтай тэмцэхээр бодлогын хүүгээ өсгөөд байгаагаас ирэх онд улс орнуудын мөнгөний бодлогод ихээхэн зөрүү ажиглагдахыг шинжээчид онцоллоо.

    АНУ-ын хувьд цалин хөлс өсөж байгаагаас инфляц Холбооны Нөөцийн банкны зорилтот түвшнээс дээгүүр хувьд хадгалагдахаар байна. Ингэснээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг таван хувьд хүргэж, 2024 оны I улирал хүртэл энэ түвшинд хэвээр үлдээнэ гэж тооцоолжээ. Харин Евро бүсэд инфляц хурдацтай буурч, 2023 оны эцсээс бодлогын хүүг бууруулж эхэлнэ гэж үзсэн байна.

    БНХАУ-ын бодлого боловсруулагчдын хувьд эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн хажуугаар юанийн ханшийг тогтворжуулах нь санаа зовоосон асуудал болохыг онцолж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих