logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2022 онд Турк улсад орон сууцны худалдан авалтаар ОХУ-ын иргэд тэргүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 18 10:20
    435
    Өнгөрсөн онд Анталья хотод гадаадын иргэд 21 мянга 860 орон сууц худалдан авчээ

    Өнгөрсөн 2022 онд оросууд Турк улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бусад гадаадын худалдан авагчдыг тэргүүлэв. ОХУ-ын иргэд 2022 онд 16 мянга гаруй орон сууц худалдан авсныг Туркийн Статистикийн институт мэдээллээ.

    Энэ нь 2021 оныхтой харьцуулахад 203 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн нийт гадаадын иргэдийн худалдан авсан орон сууцны 25 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм.

    Ингэснээр Анталья хот оросжиж эхэлснийг үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид онцолж байна. Турк улс 400 мянган ам.доллароос дээш үнэтэй орон сууц худалдан авсан гадаадын иргэдэд иргэншил хүсэх эрх олгодог. Ихэнх оросууд энэхүү эрхийг ашиглан иргэншил хүсэж байгаа аж.

    2022 оны III улиралд Турк улсад орон сууцны үнийн бодит өсөлт 57.6 хувь хүрснийг “Knight Frank”-ийн “Global House Price” индекс харуулж байна. Өнгөрсөн онд аялал жуулчлалаар алдартай Анталья хотод гадаадын иргэд нийт 21 мянга 860 орон сууц худалдан авсан нь 2021 оныхтой харьцуулахад 77 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

    Турк улсад орон сууц худалдан авсан гадаадын иргэдийн тоогоор өнгөрсөн онд ОХУ-ын иргэд тэргүүлж байгаа бол иранчууд удааллаа. Харин тэдний араас нь иракчууд болон германчууд орж байна.

    Cэтгэгдэл бичих