logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    ДЭЗФ
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ДЭЗФ: Хиймэл оюуны ур чадварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд хүний нөөц чухал үүрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 02 13:25

    Зургийг: Reuters/Carlos Barria/weforum.org

    UNESCO: 2030 он гэхэд олон улсын хэмжээнд нэмэлтээр 44 сая багш хэрэгтэй болно

    Дэлхийн Эдийн Засгийн Форумын тайланд дурдсанаар 2030 он гэхэд ажилтнуудын үндсэн ур чадварын 39 хувь нь өөрчлөгдөх учраас  хиймэл оюуны ур чадварыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх эсэхээс илүүтэйгээр Хэн хангалттай хурдан түгээж чадах вэ гэдэг нь гол асуудал болж буйг тодотголоо. Тэр дундаа боловсролын салбарт хиймэл оюуны ур чадвар эзэмших хэрэгцээ дэлхий даяар бий болж буй үед хүний нөөц чухал ач холбогдолтойг дурдсан байна. Тухайлбал: UNESCO-ийн тооцооллоор 2030 он гэхэд олон улсын хэмжээнд нэмэлтээр 44 сая багш хэрэгтэй болно. Ялангуяа алслагдсан бүс нутагт хиймэл оюуны мэдлэгийг хамгийн сүүлчийн хэрэглэгчид хүргэх гол тулгуур нь багш нар байна гэдгийг онцолжээ.

    Монгол Улсын хувьд “Үндэсний  хиймэл оюуны аян”-ы хүрээнд 1000 багш бэлтгэсэн ба энэ хичээлийн жилд 40 мянга гаруй сурагчид хиймэл оюуныг хариуцлагатай, практикт ашиглах мэдлэгийг олгохоор ажиллаж буйг ДЭЗФ дурдсан байна.

    Тус хөтөлбөрт мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс гадна бага анги, математик, газар зүй, биеийн тамирын багш нар хамрагджээ. Хоёрдугаар ээлжийн 500 багшийг 4000 орчим хүсэлт гаргагчаас сонгож, дөрвөн сарын турш бүрэн цахимаар сургасан нь хот, хөдөөгийн багш нарт ижил боломж олгосон сайн туршлага болсон гэдгийг онцолж байна.

    2025-2029 онд хэрэгжих тус хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын хэмжээнд 2500 багш бэлтгэж, жил бүр 100 мянган сурагчид хиймэл оюуны ур чадвар, мэдлэг түгээхэд төвлөрч буйг ДЭЗФ тодотголоо.

    Cэтгэгдэл бичих