logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    I-VIII сард Монгол Улс БНХАУ-д 78 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 49 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 21 16:20
    231

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Монгол Улсаас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ наймдугаар сард 9.81 сая тонноор хэмжигдэж, өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөнийг тус улсын гаалийн статистик харуулж байна.

    Харин он гарсаар наймдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд импортын нийт хэмжээ 78.38 сая тонн хүрч, 49 хувиар өссөн нь БНХАУ-ын импортын нүүрсний гол нийлүүлэгч дөрвөн улсаас хамгийн өндөр өсөлттэйд тооцогдож буй. Тухайлбал: Индонез улс өмнөх сард 14.42 сая тонн, оны эхний найман сард 120.69 сая тонн нүүрс БНХАУ-д экспортлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурсан үзүүлэлт боллоо.

    unnamed (2).jpg

    Харин ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт 53.12 сая тонн буюу өмнөх оноос 11 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    БНХАУ-ын нүүрсний импортын нийт биет хэмжээ оны эхний найман сарын байдлаар 310.19 сая тонн хүрсэн нь өмнөх оны ижил хугацаатай харьцуулбал гурван хувиар өссөн дүн болов.

    Cэтгэгдэл бичих