logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    О.Цогтгэрэл: МАН чуулганы ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой ч чадахгүй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 21 16:00
    111

    Зургийг: ParliamentMN

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхлэх хуваарьтай ч ирц нь бүрдээгүй байна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 15.00 цагийн байдлаар бүрдээгүй байна. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас С.Амарсайханыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох асуудлыг танилцуулах юм.

    Мөн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулах өөрчлөлт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх хуваарьтай байна.

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал чуулганы ирцийг бүрдүүлэх үүднээс гадаад болон орон нутагт томилолттой байсан гишүүдээ дуудаж ирүүлээд байгааг мэдээлсэн юм. Бүлгийн хурлаар 2027 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр дэмжээд байна.

    Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг мөн хэлэлцэхийг дэмжээд буй. 2027 онд Оюутолгойгоос ногдол ашиг хэлбэрээр гурван их наяд төгрөг авах тооцоололтой байгаагаас хоёр их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, нийгмийн суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр төсөлд тусгажээ.

    Хэдий тийм боловч дээрх асуудлаар “Rio Tinto” компанийн Зэсийн группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Дуламсүрэн хэлэхдээ “2027 оноос ногдол ашиг олгох боловч, үнийн дүнгийн талаар тодорхой тохиролцоонд хүрээгүй” гэсэн байр суурьтай байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих