logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 25 18:00
    5828

    Зургийг: parliament.mn

    Ж.Энхбаярыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдаас чөлөөлж, тэргүүн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томиллоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Ж.Энхбаярыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох шийдвэр гаргасан юм. Ж.Энхбаяр нь хуульч мэргэжилтэй, улсад 31 жил ажиллаж, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон. 2024 оноос УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж буй.

    Түүнийг мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт бодит үр дүн гаргаж ажилласан туршлагатай хэмээн Ерөнхий сайд онцолсон юм.

    Улсын хөгжлийн суурь бодлогыг нэгтгэх, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтцийн реформыг тууштай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татах, дундаж давхаргыг тэлэх бодлогыг удирдан чиглүүлэх бүрэн чадвар туршлагатай гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

    Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилов. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нь Төрийн удирдлагын менежер, инженер мэргэжилтэй. Улсад 18 жил ажилласан, 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, 2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

    Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийг олон улсын стандартад нийцүүлэх, хүнсний хувьсгал, “Цагаан алт” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал ажлууд хөдөө аж ахуйн салбарт хүлээгдэж буйг Ерөнхий сайд тодотголоо. 

    Ийнхүү Г.Занданшатарын Засгийн газар ажлаа эхэлснээс хойш дөрвөн сайд солигдож байна.

    Cэтгэгдэл бичих