logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголоос дэлхий рүү: Төв Азийн зах зээлд Монголын ямар компаниуд гараад байна вэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 04 10:20
    1074
    Төв Азид хөрөнгө оруулалт хийж, тус бүсийн зах зээлд гарсан Монголын зарим компанийг танилцуулж байна

    Нөөцөөр баялаг Төв Азийн орнууд сүүлийн жилүүдэд өсөлтийг дэмжсэн эдийн засгийн реформыг эрчимжүүлж, тэр хэрээр үндэстэн дамнасан бизнесүүд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Нэг жишээ нь тус бүсийн хамгийн том мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж тооцогддог Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк зөвхөн өнгөрсөн онд Төв Азийн орнуудад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

    Монголын компаниудын хувьд ч газар зүйн байршлаараа ойр дөт, хэрэглэгчийн бааз суурь харьцангуй том Төв Азийн орнуудад бизнесээ тэлэх сонирхол нэмэгдэж буйг саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан гэрээ хэлэлцээрүүд, хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалт харууллаа.

    "Монгол Базальт" ХК: Тус компани “Базальт Узбекистан" групптэй хамтран Узбекистан улсад орчин үеийн базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээ байгуулсан. Энэхүү төслийн эхний үе шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд эхний үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45 мянган тонн байх аж.

    "Доктор авто сүлжээ": Дотоодын авто үйлчилгээний франчайз “Доктор авто сүлжээ” олон улс дахь анхны салбараа Казахстаны Алмата хотод өнгөрсөн сард нээжээ. 2034 он гэхэд Казахстан дахь салбарын тоогоо 200 хүргэхийн сацуу Узбекистан, Киргиз улсад мөн тэлэхээр төлөвлөснөө тус компани мэдээлсэн байна.

    "Fibo Cloud": Монголын дижитал үйлчилгээний экспортын цөөн боловч амжилттай жишээнүүдийн нэг нь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч тус компани юм. 2022 онд тус компани Казахстаны харилцаа холбооны хамгийн том оператор “Transtelecom” компанитай гэрээ байгуулж, 10 төвд нь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэхээр болж байв.

    "Инвескор ББСБ" ХК: Монголын бичил санхүү, финтекийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг “Инвескор ББСБ” одоогоор Киргиз улсад дөрвөн салбараа нээгээд байна. Киргиз дэх компани "Инвескор Си Эй МФК" нь өнгөрсөн онд зээлийн багцаа 34 тэрбум төгрөг хүргэж, өмнөх оны мөн үеэс 91 хувиар өсгөсний зэрэгцээ тус улсын зах зээлд эзлэх хувиа таван хувиар тэлжээ. Тус компани цаашид Киргиз улсад гурван салбар нэмж нээхээс гадна Казахстанд шинэ салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлжээ.

    "Говь" ХК: Тус компани Казахстан улсад “Gobi Cashmere Kazakhstan” охин компаниа байгуулахаар болсноо өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлсэн юм. Тус компани “Говь”-ийн гадаад зах зээлийн борлуулалтад эерэг нөлөө үзүүлэх боломжтойг онцолж байв. 

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих