
•Live
Биднийг дагах
Сонгууль 2024
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
П.Тунгалаг
Сонгууль 2024
Нийтлэлийг хуваалцах
П.Тунгалаг
УИХ-ын ээлжит сонгуульд ₮87.5 тэрбумын орлого бүрдсэнээс ₮66.6 тэрбумыг нь зарцуулжээ
Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 03 09:11
403
Зургийг: Сонгуулийн Ерөнхий Хороо
Улаанбаатар хотын зургаан тойрогт 17 орчим тэрбум төгрөгийн орлого бүрдсэн байна
2024 оны УИХ-ын сонгуулийн явцын зардал урьдчилсан дүнгээр 66.6 тэрбум төгрөг болсныг Үндэсний аудитын газрын тайланд үндэслэн “Бодлогод залуусын хяналт” ТББ танилцууллаа. Үндэсний аудитын газар хандивын дансаа бүртгүүлсэн 787 нэр дэвшигч, 14 нам эвсэл нийт 87.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Улаанбаатар хотын зургаан тойрогт 17 орчим тэрбум төгрөгийн орлого бүрдүүлснээс 13 тэрбум төгрөг, харин үлдсэн 45 тэрбум төгрөгийг орон нутгийн долоон тойрогт зарцуулжээ.
Нам, эвслээр нь задлаад харвал
- МАН-ын 76 нэр дэвшигч 41 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдүүлснээс 29.6 тэрбум төгрөг
- АН-ын 73 нэр дэвшигч 26.2 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдүүлснээс 21.7 тэрбум төгрөг
- ХҮН намын 74 нэр дэвшигч 3.2 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдүүлснээс 2.3 тэрбум төгрөг
- Үндэсний эвслийн 41 нэр дэвшигч 2.9 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдүүлснээс 2.3 тэрбум төгрөг
- Иргэний зориг ногоон намын 12 нэр дэвшигч 577 сая гаруй төгрөгийн орлого бүрдүүлснээс 525 сая төгрөгийг сонгуулийн явцад зарцуулжээ.
Зарим нам, эвсэл, нэр дэвшигчийн орлогын үлдэгдэл харьцангуй өндөр байгаа нь цаашид сонгуулийн хандивын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг иргэний нийгмийн байгууллагууд онцоллоо.
Cэтгэгдэл бичих