Зургийг: president.mn
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлэв.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч танилцуулаад Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаснаа танилцуулсан байна.
Үүний дараа 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж, хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний үнэмлэхийг Сонгуулийн Ерөнхий Хороо олголоо.