logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 10 16:00
    1062

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Хан-Уул дүүрэг дэх шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр байгаа ч Сүхбаатар дүүрэг үнэ цэнтэй байршилд тооцогдсон хэвээр байна

    Улаанбаатар хотод орон сууцны үнэ зургаадугаар сард өмнөх сараас өөрчлөлтгүй гарсан бол өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.

    Энэхүү өсөлтийг хуучин орон сууцны дундаж үнийн өсөлт жилийн 13.6 хувьтай гарсан нь  бүрдүүлжээ. Харин шинэ орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ дөрвөн сая төгрөг байгаа нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд шинэ орон сууцны үнийн өсөлт харьцангуй саарсан хандлагатай байгаа бол хуучин орон сууцны дундаж үнэ өсөлтөөр хадгалж байгаа аж.

    Улаанбаатар хотын хувьд Хан-Уул дүүрэг дэх шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр байгаа ч Сүхбаатар дүүрэг үнэ цэнтэй байршилд тооцогдсон хэвээр байна. Тухайлбал: зургаадугаар сарын байдлаар Сүхбаатар дүүрэг дэх хуучин орон сууцны дундаж үнэ нэг м.кв нь 4.5 сая төгрөг байгаа бол Хан-Уул дүүрэг дэх шинэ орон сууцны дундаж үнэ үнээс доогуур буюу 4.12 сая төгрөгийн ханштай байгааг Үндэсний Статистикийн хороо мэдээлж байна.

    Дөрөвдүгээр болон тавдугаар сард ипотекийн зээл олголт нэмэгдэх хүлээлт нь орон сууцны үнэ өсөх хүчин зүйл болсныг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

    Монголбанкны нэгтгэсэн мэдээллээс харахад оны эхнээс тавдугаар сарын дунд хүртэлх хугацаанд 3361 өрхөд 397.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 2082 өрхөд 267.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Нийт олгосон зээлийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 хувиар, зээлдэгчийн тоо 34 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Төв банк мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих