logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “ХААН банк” ХК оны эхний хагаст 290.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 23 10:40
    427

    Зургийг: С.Батсайхан

    Татварын дараах цэвэр ашиг нь өмнөх оны эхний хагастай харьцуулахад 6.7 хувиар өссөн байна

    ХААН банк ХК 2024 оны эхний хагас жилд 290.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн дүн болжээ. Хүүгийн цэвэр орлого 587.8 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлснийг тодотгосон байна.

    Тайлант хугацаанд хиймэл оюунд суурилсан Digi цахим үйлчилгээг нэвтрүүлснээс гадна тогтвортой хөгжлийн чиглэлийн үйл ажиллагаанд төвлөрснийг онцолж болохоор байна. Тухайлбал, байгаль орчин, нийгэм ба хөгжил, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 510 гаруй төсөл хөтөлбөрт 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

    Энэ оны VI сарын 30-ны байдлаар тус банкны ногоон зээлийн багц 589.9 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн багцын 5.23 хувийг бүрдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих