logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн банк: Цэвэр эрчим хүчний шилжилтийн хүрээнд 2030 он хүртэл $1 их наядын санхүүжилт хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 26 10:00
    514

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 271.48 сая ам.доллароор барьж байгуулна

    Ашиглалтаас гаргах эсвэл ашиглалтын хугацаа нь дуусахаас өмнө байгууламжийг өөр зорилгоор ашиглах шаардлагатай нүүрсний цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын 89 хувь нь бага, дунд орлоготой орнуудад байрлаж байгааг Дэлхийн банкны судалгаа харууллаа.

    Энэхүү эрчим хүчний шилжилтийг 2015 оны Парисын хэлэлцээрийн зорилтын дагуу санхүүжүүлэхийн тулд хөгжиж буй орнууд одоо зарцуулж байгаагаасаа харьцангуй их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлага үүсэж байгаа аж. Тухайлбал: БНХАУ-ыг оролцуулалгүйгээр тооцоолбол бага, дунд орлоготой улсуудын эрчим хүчний салбарт 2030 он хүртэл нэг их наяд ам.долларын санхүүжилт хэрэгтэйг Дэлхийн банк тайландаа дурджээ.

    Хөгжиж буй улсууд цэвэр эрчим хүчинд шилжих өндөр дүнтэй анхдагч хөрөнгө оруулалтыг гаргаж чадахгүй байгаа аж. Ингэснээр илүү өндөр өртөгтэй шатах түлшийг хэрэглэхээр өөр аргагүйд хүрч байгааг Дэлхийн банк онцолж байна.

    Монгол Улсын хувьд  нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 90 орчим хувийг нь эрчим хүчний нүүрсээр ажилладаг технологитой эх үүсвэр эзэлдэг. Мөн эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байна. Эрчим хүчний сэргэлтийн зорилтын хүрээнд таван зорилго, 13 арга хэмжээ тусгагдсан байдаг.

    Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан гол ажлуудын нэг болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг 2018 оны тавдугаар сард хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Одоогоор хөгжүүлэлтийн ажил эхлээгүй ч төслийн гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл шалгараад байна.

    Cэтгэгдэл бичих