logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс I сард 2.1 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 10 15:50
    290

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын эдийн засаг эргэн сэргэж байна

    Өнгөрсөн сард БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурсныг тус улсын Статистикийн товчоо мэдээллээ. Энэ нь 0.5 хувиар буурна гэсэн шинжээчдийн таамаглалыг давсан дүн болж байна.

    Статистик мэдээлэл "Инфляцын төлөв ерөнхийдөө тогтвортой байгааг харуулж байна" гэж “Guotai International Holdings”-ийн шинжээчид мэдээллээ. Инфляц хяналтад байгаа учир БНХАУ-ын Төв банк эдийн засгийн сэргэлтийг дэмжих мөнгөний бодлого барина гэж үзэж байна.

    Нөгөө талаас нэгдүгээр сард БНХАУ-д хэрэглээний үнэ шинжээчдийн таамаглаж байсны дагуу өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсжээ. Мөн суурь инфляц нэг хувиар өссөн нь өнгөрсөн оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болж байна.

    БНХАУ-ын эдийн засаг эргэн сэргэж байгаа бөгөөд Сар шинийн баяр болохтой зэрэгцээд зах зээлд эрэлт нэмэгдсэн нь инфляц өсөхөд голлон нөлөөлжээ.

    Cэтгэгдэл бичих