logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Aspire Mining”-ийн татварын дараах ашиг оны I хагаст өмнөх оны мөн үеэс 2 дахин өсжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 13 17:00
    1328
    Компани эхний хагас жилд 2.7 сая ам.долларын татварын дараах ашигтай ажилласан байна

    Хөвсгөл аймаг дахь “Овоот” коксжих нүүрсний төслийг эзэмшдэг “Aspire Mining” компани 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн аудитлагдсан тайлангаа танилцууллаа. Компани эхний хагас жилд 2.7 сая ам.долларын татварын дараах ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болсон байна. Мөн компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 0.54 цент болж хоёр дахин өсжээ.

    Нийт 255 сая тонны нөөцтэй байх боломжтой гэж тооцоологдсон "Овоот"-ын уурхайн нүүрс нь өндөр чанартай, кокс үйлдвэрлэлд бүрэн тохирсон гэж судалгаагаар тогтоосныг “Aspire Mining” өнгөрсөн тавдугаар сард танилцуулж байсан юм.

    Тус компанийн хувьцааны ханш 0.29 австрали долларт хэлбэлзэж байна. Он гарснаас хойш хувьцаа нь 163 орчим хувиар огцом өсжээ.

    Cэтгэгдэл бичих