logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагаст 1614 хувиар өсөж, ₮213.25 тэрбум хүрээд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 09 16:40
    1011

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    “Тавантолгой” ХК 2024 онд 7.5 сая тонн нүүрс олборлохыг зорьж байна

    “Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 518.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 1336 орчим хувиар өссөн дүн боллоо. Мөн тайлант хугацаанд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 1614 гаруй хувиар өсөж, 213.25 тэрбум төгрөг хүрсэн байна. Нийт өр төлбөр нь 73.9 хувиар өсөж, 210.6 тэрбум төгрөг болсныг Монголын Хөрөнгийн биржид тайлагнажээ.

    2023 оны эхний хагаст инфляц өндөр байснаас гадна Биржийн арилжааны тухай хууль хүлээгдэж байсан болон гадаад арилжаа тогтворгүй байсан зэрэгтэй холбоотой  гол үзүүлэлт тааруу гарч байсныг тус компани мэдээлсэн юм. Мөн энэ оны дөрөвдүгээр болон тавдугаар сард зах зээлд уналт ажиглагдсаныг онцолж байна. Тухайлбал: Гашуунсухайтын нөхцөл байдал болон БНХАУ-ын нүүрсний жигнэсэн дундаж үнэ тааруу байсан зэрэгтэй холбоотойгоор нүүрсний экспорт буурсан ч эргэн сэргэсэн гэдгийг тодотгожээ.

    “Тавантолгой” компани 2024 оны эхний хагаст  1.1 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 10.1 дахин өссөн дүн боллоо. Харин энэ онд нийт 7.5 сая тонн нүүрс олборлохоор зорьж байгаагаа мэдээлсэн юм.

    Түүхий эдийн үнийн өсөлт, ажиллах хүчний хомсдол, инфляцын өсөлтөөс шалтгаалан хөрс хуулалтын зардал өссөн, мөн нүүрсний үнийг гадаад зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж ажилласныг онцоллоо.

    Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 88.5 хувиар өсөөд байгаа бөгөөд баасан гарагийн арилжааг 33 мянга 560 төгрөгт хаалаа. “Тавантолгой” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 1.76 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

    2024 онд “Тавантолгой” компанийн нийт хөрөнгийн өгөөж (болон эздийн өмчийн өгөөж харгалзан 30.2 хувь, 43.0 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 27.0 хувиар болон 38.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг “BDSec” мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих