logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    ERD: “Баян хөндий” төслийн бүтээн байгуулалтын явц 30 хувьтай байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 09 15:45
    793

    Зургийг: erdene.com

    "Erdene Resource Development” компани зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх гурван сарын хугацаанд 1.8 сая канад долларын алдагдалтай ажиллажээ

    Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани “Баян хөндий” алтны төслийнх нь бүтээн байгуулалтын гүйцэтгэл энэ оны II улирлын байдлаар 30 хувьтай явагдаж байгааг мэдээллээ.

    Мөн тус компани “Бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж, 2024 оны эцсээр дуусах төлөвтэй байгаа” гэж II улирлын тайландаа дурдсан байна. Үүнээс гадна 2025 оны дунд үеэс эхлэн алтны анхны олборлолтоо хийхээр байгаагаа тодотгожээ.

    Одоогоор төслийн талбай дээр 500 орчим ажилтан ажиллаж байгаа юм байна. Мөн чухал механик тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ажил нь эхлэхээр байгаа аж.

    “Erdene Resource Development” компанийн хувьд зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх гурван сарын хугацаанд 1.8 сая канад долларын алдагдалтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

    Cэтгэгдэл бичих