logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “SouthGobi Resources” оны эхний хагаст $9-11 саяын цэвэр ашигтай ажилласан байх төсөөлөл гаргав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 09 15:30
    523

    Зургийг: southgobi.com

    Ашигтай ажилласан нь нүүрсний борлуулалтын биет хэмжээний өсөлттэй холбоотойг “SouthGobi Resources” онцолж байна

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан нь эерэг үзүүлэлттэй гарахаар байгааг хөрөнгө оруулагчдадаа мэдээлсэн байна.

    “SouthGobi Resources” аудитлагдаагүй тайлан тооцоондоо урьдчилсан байдлаар үнэлгээ хийхэд оны эхний хагасын цэвэр ашиг нь 9-11 сая ам.долларын хооронд байх тооцоо гарчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал тус компани 52.8 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээж байсан юм.

    Алдагдлаас гарч ийнхүү ашигтай ажилласан нь нүүрсний борлуулалтын биет хэмжээний өсөлттэй холбоотойг “SouthGobi Resources” компани онцолж байна.

    Үүнээс гадна 2023 оны хоёрдугаар сард Монголын Татварын ерөнхий газраас 75 сая ам.долларын торгууль ногдуулсан нь“SouthGobi Resources” өмнөх онд алдагдалтай ажиллахад нөлөөлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих