logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    "TMK Energy" компани "Гурвантэс XXXV" төслийнхөө өрөмдлөгийн ажлыг VIII сард эхэлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 05 09:25
    1622

    Зургийг: tmkenergy.com.au

    “TMK Energy” компани ирэх таван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 45 цооног, хайгуулын 95 цооног шинээр өрөмдөх боломжтой болоод байна

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийнхөө 2024 оны өрөмдлөгийн ажлыг ирэх наймдугаар сард эхлэхээр болсноо зарлалаа. Өнгөрсөн онд TMK Energy” компани “Гурвантэс XXXV” төслийн 33 хувийг “Talon Energy” компаниас авснаар тус төслийг 100 хувь эзэмших болсон юм. 

    Байгаль орчны менежментийн нэн чухал төлөвлөгөөгөө БОАЖЯ-аар батлуулаад байгаа тус компани өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай зохицуулалт, зөвшөөрлүүдийг авсан болохоо мөн мэдэгдсэн байна. Ингэснээр тус компанийн хайгуулын үйл ажиллагаанд тулгараад байсан саадууд арилж, "Гурвантэс XXXV" төслөө эрчимжүүлэх боломж нээгдсэнийг “The West Australian” онцолж байв. Тухайлбал: олон сар үргэлжилсэн зөвшилцөх явц, яриа хэлэлцээрийн эцэст тус компанийн төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө батлагджээ. Дээрх зөвшөөрлийг авснаар одоогоор тогтоогдоод байгаа 34 гаруй тэрбум метр куб нөөцийг хөгжүүлэлтийн дараагийн шатанд гаргах, хайгуулын өрөмдлөг, үнэлгээний ажлыг илүү өргөн хүрээнд гүйцэтгэх боломжой болж байгаа бөгөөд ирэх таван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 45 цооног, хайгуулын 95 цооног шинээр өрөмдөхөөр болоод байна.

    Үүнээс гадна саяхан “TMK Energy” компани удирдлагын бүтцэдээ өөрчлөлт хийж, Худалдаа хариуцсан захирлын алба хашиж байсан Дугал Фергусоныг Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилоод байна. Үүнээс гадна “TMK Energy”-ийн охин компани болох “Telmen Resource”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар З.Цэцэн ажиллахаар болоод байгааг “The West Australian” мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих