
Зургийг: entreeresourcesltd.com
““Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компаниар дамжуулан “Оюутолгой” төсөлд олборлолтын лиценз эзэмшдэг “Entrée Resources” компани 2024 оны II улиралд 900 мянган ам.доллар, оны эхний хагас жилд хоёр сая ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээснээ тайлагналаа. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад алдагдлаа тус тус 100 мянга гаруй ам.доллароор бууруулсан үзүүлэлт болж байна.
Үйл ажиллагааны хувьд тус компанийн эзэмшдэг "Шивээ Толгой" тусгай зөвшөөрөл бүхий талбайн “Лифт 1”, “Панель 1”-ийн эхний хөгжүүлэлтийн ажил 2024 оны IV улиралд эхлэхээр байгааг тайланд дурджээ.
Мөн “Шивээ Толгой” төслийн “Hugo North Extension” зэс-алтны ордод гадаргын болон газар доорх өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлж байгааг тодотгосон байна.
“Entrée Resources”-ийн одоогийн эн тэргүүний зорилт нь Монгол дахь охин компанийнх нь эзэмшдэг "Шивээ Толгой" болон "Жавхлант" уурхайн лицензүүдийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлж өгөх ажлыг дуусгавар болгох явдал гэдгийг мөн онцолжээ.