Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
“Ivanhoe Mines” компани Конго улсын томоохон хэмжээний шинэ уурхайгаас олборлох цайрыг “Trafigura” болон БНХАУ-ын “Citic Metal” компанид худалдахаар болсон байна. “Kipushi” цайрын уурхайн анхны олборлолт зургаадугаар сарын 14-нд эхэлжээ. Үйл ажиллагааны хувьд хамгийн том цайрын уурхайнуудын нэг болохоор байгаа тус уурхайгаас энэ онд 100 мянгаас 140 мянган тонн цайр олборлох тооцоотой байна.
Өнгөрсөн сард “Trafigura”, “Citic Metal”-тай цайрын баяжмалын худалдааны хэлцэл хийгээд байсан “Ivanhoe Mines” ирэх саруудад дээрх компаниудтай хийх хэлцлийн тоогоо нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа аж.
Сүүлийн байдлаар эдгээр хөрөнгө оруулагчаас 170 сая ам.долларын санхүүжилт татах хүлээлттэй байгааг мэдээлсэн юм. 2021-2022 онд Европт тохиосон эрчим хүчний хямралаас хойш зах зээлд цайрын баяжмалын эрэлт өндөр, арилжаа идэвхтэй байна.