logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Fitch Ratings” агентлаг “MMC”-ийн зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” гэж үзэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 30 10:40
    281

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжиж эхэлсэн нь “Mongolian Mining Corporation” компанийн борлуулалт, худалдан авагчдын тоо өсөхөд нөлөөлж байна

    Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр хадгаллаа. Харин төлөвийг “Тогтвортой” гэж үзсэн байна.

    “Mongolian Mining Corporation”-ийн борлуулалт голчлон 10 худалдан авагчдад төвлөрдөг байсан бол энэ хамаарал 2023 оны байдлаар 54 хувь болж буурсан байна. Энэ нь 2019 оны 93 хувьтай харьцуулахад хамаагүй сайжирсан үзүүлэлт болсон гэдгийг “Fitch Ratings” дүгнэжээ.

    “Mongolian Mining Corporation” компанийн бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид БНХАУ-д хэт төвлөрсөн байдаг нь тус улсын эдийн засагт болон зохицуулалтын орчинд гарах өөрчлөлтөд хэт эмзэг байна гэж мэдэгдсэн байна.

    Энэ нь Covid-19 цар тахлын үед илүү тодорхой болсон юм. Тухайлбал: боомтуудын үйл ажиллагаа тасалдсанаар тус компанийн нүүрсний борлуулалт дунджаар таван сая тонн байснаас 1.6 сая тонн болж, эрс буурч байв.

    Харин цар тахлын дараа тус компанийн борлуулалт эрчимтэй сэргэж байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжиж эхэлсэн нь “Mongolian Mining Corporation” компанийн борлуулалт, худалдан авагчдын тоо өсөхөд нөлөөлж байгааг дурджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус компанийн орлогын 50 орчим хувь нь шинэ арилжааны платформоос бүрдсэн байна.

    Санхүүгийн үзүүлэлтийн хувьд “Mongolian Mining Corporation”-ийн ашгийн маржин 2024-2027 оны хооронд бага зэрэг буурах хэдий ч 40 хувиас өндөр буюу харьцангуй сайн байна гэж “Fitch Ratings” агентлаг таамаглаж байна.

    Cэтгэгдэл бичих