logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    SXCoal: I-VIII сард Ганцмод боомтоор импортолсон нүүрсний хэмжээ 17.9 хувиар өссөн
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 10 16:00
    2305

    Зургийг: С.Батсайхан

    Хүчтэй аадар борооны улмаас Ганцмод боомтоор дамжих нүүрс тээврийн урсгал татарчээ

    Монголоос авах БНХАУ-ын нүүрсний дийлэнх хувь нь дамждаг Ганцмод-Гашуунсухайт боомтоор оны эхний найман сард нийт 27.4 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өссөн дүн болохыг “SXCoal” мэдээллээ.

    Энэ нь тус боомтын 2024 онд импортлохоор зорьж буй 40 сая тонн нүүрсний 69 хувьтай нь тэнцэх хэмжээ юм.

    Есдүгээр сарын тавны өдрийн байдлаар Ганцмод боомтод хүргэгдэх нөхцөлтэй Монголын III  ангиллын угаасан коксжих нүүрсний үнэ тонн нь 1360 юань байгааг “Fenwei” тооцоолжээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо төдийлөн өөрчлөгдөөгүй ч өмнөх сараас 90 юаниар буурсан дүн болж байна.

    Боомт дээрх агуулахын нөөц нэмэгдэж байгаагаас, мөн сүүлийн өдрүүдэд хүчтэй бороо орсны нөлөөгөөр Ганцмод боомтоор орох нүүрс тээврийн автомашины урсгал харьцангуй багасаад байгаа аж.

    Есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд тус боомтоор өдөрт дунджаар 604 автомашин гарсан нь өмнөх долоо хоногоосоо 403-аар буурсан дүн боллоо.

    Говийн бүсээр орсон хүчтэй бороо бусад боомтуудын нэвтрүүлэх хүчин чадалд ч мөн нөлөөлсөн байна. Тухайлбал: Ханги-Мандал боомтоор есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд нэвтэрсэн автомашины дундаж тоо өмнөх долоо хоногоосоо 108-аар буурч, 167 болжээ. Тэр дундаа есдүгээр сарын дөрвөнд ердөө хоёрхон автомашин гарсныг “SXCoal” онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих