logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Petro Matad” компани “Heron-2” цооногийн өрөмдлөгийн ажлаа эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 10 11:35
    446

    Зургийг: Josh White/Bloomberg

    Petro Matad: “Heron-2” цооногийн туршилтын үр дүн сайн байвал олборлолтоо удахгүй эхэлнэ

    Монголд газрын тосны хайгуул хийдэг, Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани “Heron-2” цооногийнхоо өрөмдлөгийн ажлыг эхлүүлснээ мэдэгдлээ. Энэ нь газрын тосны “Heron” талбайн анхны автомат ажиллагаатай өрөмдлөгийн төсөл бөгөөд тус талбай нь 190 сая баррель газрын тос үйлдвэрлэх боломжтой аж.

    Үүнээс өмнө тус компани “Heron-2” цооногтой ойр байрлах “Heron-1” цооногт төвлөрч байсан юм. Урьдчилсан туршилтын үр дүнгээс тус цооног нь өдөрт 821 баррель газрын тос олборлож, сайн үр дүн харуулж байсан аж. “Heron-2” цооногийн хувьд газраас доош 2900 метрийн гүнд хүрэх боломжтой байна. Өрөмдлөгийн ажил 30 хоног үргэлжилж магадгүй байгааг тодотголоо.

    Өрөмдлөгийн дараа “Petro Matad” компани газрын тос олборлолтын потенциалыг үнэлж, дүгнэх юм байна. Хэрвээ үр дүн амжилттай байвал тус компани 2024 оны эцсээр эсвэл 2025 оны эхээр тус цооногоос газрын тос олборлож эхлэх ажээ.

    “Petro Matad” компани “PetroChina” компанитай хийж байгаа яриа хэлэлцээ үргэлжилж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдэж байна. Газрын тос боловсруулах, борлуулалтын дэд бүтцийг хүлээн авах чиглэлд ахицтай байгааг мөн онцоллоо.  

    Сүүлийн арилжаагаар “Petro Matad”-ийн хувьцааны ханш Лондоны Хөрөнгийн биржид 3.9 хувиар буураад байна.

    Cэтгэгдэл бичих