logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Төгрөгийн ханш он гарсаар воны эсрэг хамгийн өндөр дүнгээр буюу 4.2 хувиар чангараад байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 28 15:20
    419

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдсэнээр Азийн улсуудын валютын ханш чангараад байна

    2024 он гарсаар төгрөгийн ханш БНСУ-ын вон, канад доллар, фунт стерлинг, иен болон австрали долларын эсрэг хамгийн их өөрчлөлттэй байна. Тодруулбал: наймдугаар сарын 28-ны байдлаар төгрөг воны эсрэг оны эхнээс 4.2 хувиар, канад долларын эсрэг гурван хувиар чангараад байгаа юм.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулах дохио өгснөөр сүүлийн долоо хоногт воны ханш ам.долларын эсрэг чангараад байгаа бөгөөд наймдугаар сарын 23-наар дуусгавар болсон долоо хоногт воны спот ханш 2.3 хувиар чангарчээ.

    Харин энэ хугацаанд төгрөг воны эсрэг 1.6 хувиар суларсан ч ханш нь оны эхний үетэй харьцуулахад гурав гаруй хувиар өссөн хэвээр байгаа юм. Воны ханш иен болон юанийн ханшийг дагаж хөдлөх хандлагатай байдаг бөгөөд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдсэнээр Азийн улсуудын валютын ханш чангараад байна.

    Харин канад долларын хувьд наймдугаар сар гарсаар ам.долларын эсрэг чангарсан ч бусад “Их 10”-ын бүлгийн валютуудын эсрэг сулраад байгаа аж. Канад улс БНХАУ-ын цахилгаан автомашинд 100 хувийн татвар ногдуулахаар болсонтой зэрэгцэн тус валютын ханш цаашид суларна гэж шинжээчид таамаглаж байна.

    Он гарсаар төгрөг фунт стерлингийн эсрэг 2.8 хувиар буюу хамгийн өндөр дүнгээр суларсан бол австрали долларын эсрэг 1.7 хувиар чангарсан юм.

    “Bank of America”-ийн шинжээчид ам.долларын ханш үргэлжлэн суларвал фунт стерлинг болон австрали долларыг худалдаж авах нь хамгийн ашигтай гэж үзэж буйгаа тодотгожээ. “Bank of America”-ийн хувьд Австралийн Төв банк “Их 10”-ын бүлгийн улсууд дундаас хамгийн сүүлд бодлогын хүүгээ бууруулна гэж үзэж байгаа юм. Харин фунт стерлинг энэ оны хамгийн сайн үзүүлэлттэй валют болсон төдийгүй цаашдаа ч өсөлтөө хадгалах төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих