logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголбанк VII сард 1.5 тонн үнэт металл худалдан авлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 05 09:03
    384

    Зургийг: С.Батсайхан

    Ойрх Дорнодод геополитикийн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор алтны үнэ дахин шинэ дээд түвшинд хүрэх дөхөөд байна

    Долоодугаар сард 1,514.7 кг үнэт металл худалдан авснаа Монголбаэк мэдээлэв. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр 9.3 тонн боллоо. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

    Он гарсаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 335.2 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 688.8 кг алт худалдан аваад байгаа аж.

    Долоодугаар сарын байдлаар алт худалдан авах дундаж үнэ 259 мянга 674 төгрөг байсныг Монголбанк мэдээллээ.

    Монголбанк жилд дунджаар 20 гаруй тонн алт худалдан авч, Швейцарын Холбооны улсад цэвэршүүлдэг. Цэвэршүүлсэн алтаа дэлхийн зах зээлд худалдах эсвэл Төв банкны алтны нөөцөд хадгалдгийг Монголбанкны Ерөнхийлөгч тодотгож байв.

    Үүнээс гадна Ойрх Дорнодод геополитикийн нөхцөл байдал  хурцдаж байгаатай холбоотойгоор алтны үнэ дахин шинэ дээд түвшинд хүрэх дөхөөд байна. Долоодугаар сард алтны спот ханш 5.2 хувиар өссөн нь сарын дүнгээр гуравдугаар сараас хойш байгаагүй өндөр дүн болжээ. Геополитик болон эдийн засгийн тодорхойгүй байдал нь алтны эрэлтэд дэмжлэг болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк долоодугаар сарын 31-нд болсон хурлаараа эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарвал бодлогын хүүг бууруулах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих