logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Silver Elephant Mining”-ийн II улирлын алдагдал $1.5 сая болж, 25.3 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 13 15:20
    294

    Зургийг: silverelef.com

    “Silver Elephant Mining” компани энэ онд "Улаан-Овоо" уурхайнхаа үйл ажиллагааг сэргээсэн байна

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани зургаадугаар сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн улиралд 2.1 сая канад доллар буюу 1.5 сая орчим ам.долларын цэвэр алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Энэ нь тус компанийн алдагдал өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

    “Silver Elephant Mining” компани Монгол Улсад эрчим хүчний нүүрсний “Улаан-Овоо” болон “Чандгана” төслүүдийг 100 хувь эзэмшдэг. Сүүлийн байдлаар дээрх төслүүдийн хөрөнгийн үнэ цэн тэглэгдсэн буюу өөрөөр хэлбэл эдийн засгийн үр ашиггүй болсон байгааг тус компани тайландаа дурджээ.

    “Silver Elephant Mining” энэ оны нэгдүгээр сард “Улаан-Овоо” уурхайнхаа үйл ажиллагааг дахин сэргээж, дотоодын хэрэглэгчдэд нүүрс нийлүүлж эхэлснээ мэдээлж байсан юм. Сэлэнгэ аймагт орших уурхайгаас 2024 онд 30-60 мянган тонн нүүрс борлуулах тооцооллыг мөн хийсэн байна.

    2023 онд тус компани эрчим хүчний нүүрсний үнийн уналт болон тоног төхөөрөмжийн хуваарьт засварын шалтгаанаар тус уурхайн үйл ажиллагааг зогсоогоод байжээ.

    Cэтгэгдэл бичих