logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ТОП-20 индекс сүүлийн 34 сарын дээд түвшинд хүрч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа ₮11.5 их наяд давлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 09 16:45
    1824

    Зургийг: С.Батсайхан

    МХБ: 2005 оноос хойш нээлттэй болсон 38 компани 704 тэрбум төгрөгийн хөрөнгийг анхдагч зах зээлээс босгосон

    "Топ-20" индекс сүүлийн 34 сарын дээд түвшинд хүрээд байна. Мягмар гарагийн арилжаа хаахад гол индекс 1.97 хувиар өсөж, 45 мянга 990 нэгжид хаалаа. Ингэснээр 2021 оны есдүгээр сарын 13-нд 46 мянга 914 нэгжийн түвшинд хүрснээс хойших дээд цэгт болсныг онцолж болохоор байна. Индексийн сагсанд багтдаг “Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны ханш 9.79  хувиар өсөж, 30 мянга 720 төгрөгт хаалаа. Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 1.6 их наяд төгрөг хүрээд байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 11.5 их наяд төгрөг хүрч, дээшилсэн онцлох хөдөлгөөн гарлаа.

    Түүнчлэн "Банкны реформ үргэлжилж буй энэ үед Төрийн өмчит компаниудын олон нийтийн болох ажил идэвхэжвэл ирэх гурван жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 20 их наяд төгрөг хүрэх боломжтой"-г “Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ онцолж байсан юм.

    Үнийн дүнгийн хувьд мөн арилжаа идэвхэжсэн дүр зурагтай байна. Тухайлбал: өнгөрсөн онд Хөрөнгийн бирж дээр нийт 725 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар дээрх үзүүлэлт 788 тэрбум төгрөг хүрч, өсөөд байгаа юм.

    Үүнээс гадна 2005 оноос хойш нээлттэй болсон 38 компани 704 тэрбум төгрөгийн хөрөнгийг анхдагч зах зээлээс босгосныг Монголын Хөрөнгийн бирж онцолж байв. Үүний 63 хувийг нь банкнууд, үлдсэн 32 компани 300 орчим тэрбум төгрөгийг босгосон. Эдгээр компанийн  хувьцааны зах зээлийн үнээс харахад компанийн хувьцааны үнэ анх зах зээлд гаргасан үнээсээ хамгийн багадаа хоёр хувиар, хамгийн ихдээ 14.7 дахин өссөн үзүүлэлттэй байгааг Монголын Хөрөнгийн бирж тодотголоо.

    Cэтгэгдэл бичих