logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    МХБ: VI/20 хүртэлх хугацаанд ₮13.5 их наядын уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 09 15:40
    1841

    Зургийг: С.Батсайхан

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2026 оны эцэс гэхэд бүтээгдэхүүнээ 100 хувь биржээр арилжаалахаар байна

    Уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалж эхэлснээс хойш энэ оны зургаадугаар сарын 20-ны байдлаар нийт 30.7 сая тонн буюу 13.5 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүнийг арилжаалаад байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    Ам.долларт шилжүүлбэл дөрөв орчим тэрбум ам.доллар Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамжиж Монгол Улсад орж иржээ. Үүнийг дагаад улсын валютын нөөц, эх үүсвэр нэмэгдэж байгааг онцолж байна. Нөгөө талаас компаниудын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс олох орлого нэмэгдсэнийг тодотголоо.

    Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалж буй компаниудын үнийн өсөлтөөс олсон нэмэлт орлого 685 тэрбум төгрөг хүрээд байна. Тухайлбал: “Эрдэнэс Тавантолгой” ХК  10.5 сая тонн нүүрс, “Энержи Ресурс” ХХК 2.9 сая тонн нүүрс арилжаалжээ. Энэ оны эхний хагас жилд өнгөрсөн онд арилжаалсан хэмжээтэй дүйцэхүйц уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах төлөвтэй байгааг Монголын Хөрөнгийн бирж онцоллоо.

    Үүнээс гадна энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэс арилжаалж эхэлсэн бөгөөд тус үйлдвэр нь 2025 оноос биржээр арилжаалах зэсийн хэмжээгээ нэмэгдүүлж, 2026 оны эцэс гэхэд бүтээгдэхүүнээ 100 хувь  биржээр арилжаалахаар байгаа аж.

    Биржээр арилжаалагдаж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-аас гадна БНСУ, Сингапур, АНУ-ын компаниуд худалдан авч байна. Арилжаалж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг  Гашуунсухайт, Бичигт, Замын-Үүд боомт хүртэл тээвэрлэх нөхцөлтэй ба хилээс цааш худалдаж авсан тал тээврээ хариуцан ажиллаж байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих