logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    МХБ: VIII сард ₮57.6 тэрбумын үнэт цаас арилжаалагдсан
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 05 14:00
    124

    Зургийг: С.Батсайхан

    Наймдугаар сарын арилжааны 71.3 хувийг бондын арилжаа бүрдүүлсэн байна

    Монголын Хөрөнгийн биржээр 57.6 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.  Энэ нь өмнөх сараас 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Эн он гарсаар Хөрөнгийн биржээр нийт 893 орчим тэрбум төгрөгийн үнэт  цаас арилжаалагджээ. Өнгөрсөн сард хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа хийгдээгүй бол бондын арилжаа идэвхтэй байлаа.

    Тайлант хугацаанд 41.1 тэрбум төгрөгийн бонд арилжаалагджээ. Өнгөрсөн сарын арилжааны 71.3 хувийг бондын арилжаа бүрдүүлсэн байна.

    Лхагва гарагийн арилжаагаар гол индексүүд холимог хөдөлгөөнтэй байснаас гадна “Топ-20” индекс 0.09 хувиар өсөж, 48 мянга 941 нэгжид хүрлээ. Энэ нь арилжааны гурван өдрийн дээд дүн боловч 49 мянган нэгжээс доогуур  түвшинд хэвээр байна. Нийт дөрвөн тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд багцын арилжаагаар 2.7 сая ширхэг үнэт цаас 3.7 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 12 их наяд төгрөгт хаагдлаа.

    Үүнээс гадна “Гермес центр” ХК 2024 оны эхний хагасын цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 12 төгрөг 50 мөнгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаа мэдээлэв.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гаргасан “ЭТТ бонд”-ын II транч, “Инвескор ББСБ” ХК-ийн гаргасан "Инвескор бонд 2.0"-ын V транчийн үндсэн төлбөр бүрэн төлөгдсөн тул холбогдох хуулиуд, биржийн дүрмийн дагуу дээрх өрийн хэрэгслүүдийг Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан байна.

    Cэтгэгдэл бичих