logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Нүүрсний экспорт оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 16 16:17
    505

    Зургийг: С.Батсайхан

    Нүүрсний хилийн дундаж үнэ оны эхний 8 сард 24.9 ам.доллароор буурчээ

    Монгол Улс оны эхний 8 сард нийт 53.7 сая тонн нүүрс экспортолсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 40.9 сая тонноос 31.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд дотоодын нийт экспортын 51.7 хувийг нүүрс дангаараа бүрдүүлжээ.

    Нүүрсний үнийн хувьд оны эхний 8 сарын байдлаар хилийн дундаж үнэ тонн тутамдаа 24.9 ам.доллароор буурсан болохыг ҮСХ мэдээлж байна. Гол худалдан авагч урд хөршийн эцсийн хэрэглэгчид хэмнэлтийн горимд шилжсэнээр ийнхүү үнэ буурах дарамтыг нэмэгдүүлж байгааг “Sxcoal” мэдээлж байсан юм.

    Монгол Улсын хувьд энэ онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилттой байсан ч төсөөллөө ахиулж 75 сая тонн болгоод байгаа. Мөн ирэх онд 83.6 сая тонныг экспортлохоор төлөвлөсөн нь 2023 оны түүхэн дээд хэмжээг даруй 17 сая тонноор нэмэгдүүлсэн дүн болохоор байна.

    БНХАУ-ын хэрэглээтэй харьцуулахад 83 сая тонн нүүрс гэдэг бол харьцангуй бага тоо. Гэхдээ тус улсын эдийн засгийн байдал хэлбэлзэх нь Монголд шууд томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй хэвээр байгааг эдийн засагчид хэлж байв.

    Cэтгэгдэл бичих