logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Kincora Copper” Монгол дахь зэс-алтны төслөө “Woomera Mining”-д худалдахаар тохиролцов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 12 14:50
    210

    Зургийг: Kincora Copper

    “Woomera Mining” таван жилийн хугацаанд “Kincora Copper” компанид дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулж, төслийн 80 хувийг эзэмших боломжтой болно

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани Монголд эзэмшдэг зэс-алтны “Bronze Fox” зэрэг гол төсөл, хөрөнгүүдээ “Woomera Mining” компанид худалдахаар санал тохиролцсон болохоо мэдээллээ.

    “Woomera Mining” компанийн хувьд таван жилийн хугацаанд дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төслийн 80 хувийг эзэмших боломжтой юм байна. Үүний дараа үлдсэн 20 хувийг 10 сая ам.доллароор худалдан авах, эсвэл үйлдвэрлэсэн металлын борлуулалт тутмаас нэг хувийн рояалти төлбөрийг "Kincora Copper"-т төлж байхаар тохиролцсон аж.

    Мөн “Woomera Mining” компани хамтран ажиллах тохиролцоогоо бататгах хүрээнд ойрын хугацаанд хоёр сая ам.доллар босгохоор болжээ.

    Энэхүү хэлцлийн хүрээнд “Kincora Copper” компани “Woomera Mining”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болохоор байгаа юм. Ингэснээр “Kincora Copper” компани Австрали дахь гол төслүүддээ анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа гэхэд болохоор байна.

    Дээрх мэдээллийн дараа “Kincora Copper”-ийн хувьцааны ханш ес гаруй хувиар өссөн бол “Woomera Mining”-ийн хувьцааны ханш 33 хувиар өслөө.

    Cэтгэгдэл бичих