logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ХСҮТ: Хавдрын туяа эмчилгээний хамрагдалт олон улсын стандартад хүрэхгүй байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 31 15:40
    262
    2021 оны байдлаар Монгол Улсад хорт хавдрын 5981 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Монгол Улсад жил бүр 6000 орчим хүн хавдраар оношлогдож байгааг Хавдар судлалын үндэсний төвийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг мэдээллээ.

    Үүнээс дунджаар 3000 гаруй хүн нь туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг ч хүчин чадлаас шалтгаалан 1000 хүрэхгүй хүн энэ эмчилгээг дотооддоо хийлгэдэг байна. Хорт хавдрын нас баралтаар Монгол Улс  дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгааг “World Cancer Research Fund”-ийн судалгаанаас харж болохоор байгаа юм.

    2021 оны байдлаар Монгол Улсад хорт хавдрын 5981 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4559 хүн энэ өвчний улмаас нас барсан байна.

    Одоогоор улсын хэмжээнд хоёр шугаман хурдасгуурыг туяа эмчилгээнд ашиглаж байгаа аж. Хүн амын тоонд харьцуулбал Монгол Улс хамгийн багадаа дөрвөн шугаман хурдасгууртай байх шаардлагатай юм байна.

    Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасаг Монгол Улсын хэмжээнд туяа эмчилгээний тусламж үйлчилгээг хүргэдэг ганц нэгж аж. Төвлөрлийг бууруулах хүрээнд ойрын таван жилдээ баруун бүсэд туяа эмчилгээний төв байгуулах төсөл хөтөлбөр боловсруулж байгаа юм байна.

    ХСҮТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг

    Cэтгэгдэл бичих