logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    БНХАУ-д 6 сарын дараа COVID-19-ийн халдварын шалтгаант нас баралт дахин бүртгэгдэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 21 09:00
    196
    Амралтын өдрүүдэд БНХАУ-д COVID-19-ийн халдварын улмаас 3 хүн нас баржээ

    БНХАУ-д зургаан сарын дараа СOVID-19-ийн шалтгаант нас баралт дахин бүртгэгдсэн нь цар тахлын хязгаарлалтын арга хэмжээг эргэн чангаруулна гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Бямба гарагт Бээжин хотын оршин суугч 87 настай эрэгтэй, ням гарагт дахин хоёр хүн COVID-19-ийн халдварын улмаас нас барсныг албаныхан мэдээлжээ.

    Сүүлийн байдлаар Бээжинд 951 хүнээс COVID-19-ийн халдвар илэрсэн нь 2021 оны есдүгээр сарын нэгнээс хойших дээд үзүүлэлт болж байна.

    Бээжин хотын Чаоянг дүүрэг дэх зарим их дэлгүүрүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа төдийгүй дийлэнх сургуулиуд танхимаар хичээллэхээ зогсоожээ.

    Ням  гарагт БНХАУ-ын хэмжээнд COVID-19-ийн халдварын 24 мянга 215 тохиолдол батлагдсан байна. 2019 онд Уханьд “коронавирус”-ийн халдварын анхны тохиолдол батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар тус улсад 286 мянга 197 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. БНХАУ-ын нийт хүн амын  92 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ.

    БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулбал “Shanghai Composite Index” ирэх 12 сард 13 хувиар өснө гэж гэж “Grow Investment Group” тооцоолоод байна.

    Cэтгэгдэл бичих